Ойрын хэдэн өдөр blog-руугаа ч орох завгүй байлаа. Манай дүү ээжийг минь эзэгнээд жоохон тиймэрхүү л байна. Би сайн охин тулдаа л тэсэж байна. Манай дүүг ирэнгүүт намайг шууд борог хоолонд оруулдаг байна ш дээ. Бантан зутан тараг энэ тэр гээд элдэв амттай зүйлийг орын өдрүүдэд идэж байна даа. Гэхдээ яах вэ? дажгүй амттай юм байна лээ. Мээм бол ховор л олдож байгаа. Дэндүү эрт аниа болох жоохон тиймэрхүү л байна. Өөрийгөө саатуулж өдөржин ганцаараа энээ тэрээ зүйлээр тоглож өнжих боловч хааяа ээжийгээ харахаар дүүг минь тэврээд сууж байхаар өөрийн эрхгүй уур хүрээд уйлаад л урдаас нь мөлхчихнө. Нэг иймэрхүү л өдөр хоног өнгөрч байна даа гэж,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
|
. 2010-11-20 -