. 2011-01-26 - Алт авлаа
Сайн байнуу? Ойрын хэдэн сар блогтоо орж чадаагүйг минь уучлаарай. Надаар сонин их л байна.Нэг л мэдэхэд 10 сар хүрээд мөлхөж, юм түшиж явдаг болсон. Саяхан 1-р сарын 18нд аав ээж 2тойгоо амьдарлынхаа анхны тэмцээнд орлоо. 8-11 сартай миний үеийнхэн ордог Манцуйтай тамирчин гэх телевизийн нэвтрүүлэгт орсон. 1 сарын 23ны өдөр МН 25-р суваг ТВ-н манцуйтай тамирчин нэвтрүүлэгийг үзсэн хүмүүс намайг таниж байгаа байхаа. Ингээд анхныхаа тэмцээн уралдаанаас алтан медалаар энгэрээ мялаасан шүү дээ. Ямар байна. Би мундаг байгаа биз. Манай аав ээж 2 надаар их бахархасан. Яагаад гэвэл бүхэл бүтэн 24 тамирчнаас би түрүүлсэн юм чинь. За за өнөөдөртөө ингээд дуусгая. маргаашнаас байнга орж байна.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2011-01-26 -