Энэ бол би

. 2010-10-15 - Бухимдлаа гарган бичлээ. "Утсан хүүхэлдэй"

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон



Цаана наана нүүртэй
Цаг бусын түшмэдүүдийн
Цацсан будаа шиг гарын үсгүүд
Цаашдын замыг нь өнгөлнө
Бүхний өмнө үзүүлбэр тоглож
Би өглөгч гэж зарлан
Буянтан болж хишиг түгээж
Бусдын юмаар хүүдэгнэнэ
Хоногийн хоолны өглөгийн хариуд
хожмын амьдралыг нь устгана
Алтан аяга амлаад
Амсах усыг нь булаана
Хөгийн тэдгээр утсан хүүхэлдэйг
Зогсоох эрх бүгдэд байвч
Хайчаа тэд ашиглаж чадахгүй
Зоргоор нь дураар нь байлгасаар
Хуурагдсанаа мэдэхгүй тэднийг
Хөшигний ард тавлаж
Харийн эзэд цагаа хүлээж
Хууль батлуулж тоглолт хийсээр....
            үргэлжлэл бий




...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-09 - Гэртээ

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Хаалгаараа орж ирээд
Хамаг багаа хуулж
Будаггүй, гоёлгүй
Бусдад таалагдах шалтгаангүй
Миний ахуй ертөнц
Энгийн байхад минь дурласан
Эр хүний тэвэрт
Эрхэлсэн аз жаргал
Энэ жинхэнэ би
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-02 - Намар ирээд л

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Жихүүцэж тэнгэр уйланхаараад л
Жим далдалж навчис хөглөрөөд л 
Цонхны цаанаас уйтгар даллаад л
Цадиггүй найрагч бүтэлгүй дурлалаа санагалзаад л
Шарласан навчсыг ч орхилгүй хүндэтгээд л
Шүлэглээд л ... намар гадна ирчихжээ

2010

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-30 - Айлын бүсгүй

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Хөхөл ижил уулсын дээрх
Нүүлэг бараан үүлс
Айлын бүсгүй сандруулна
Аргал бүтээлгэж тэвдүүлнэ
Хөхүүртэй айраг бараадсан
Нүүрмэг цагаан залуу
Айлын бүсгүйг дагуулан
Алаг нүд нь манантана
Хул азарга үүрсүүлсээр
Хар хүн нь айсуйг хараад
Айлын бүсгүй амсхийж
Айлчин залуу барсхийнэ

2010

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-30 - Хайку-нөгөө өнцгөөс сенрю

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

 Нэлээн их торгон мэдрэмж, ур чадвар, гүн ухаан шаарддаг том давааг сонгож өөрийгөө сорихоор шулуудаваа. Сонирхолтой гэж.


Би унтана
Чи ч унтана
Индэрийн үг ихэдсэнийх

* * * * * * * *
 Эцэнхий эмгэн
Тэнхээгээрээ уйллаа ч
Эрлэгийг уяраахгүй

* * * * * * * *
Надад чи атаархана
Чи илүү харагдана
Хүний араншин гэж

 * * * * * * * *
Гоо үзэсгэлэнг
Гивлүүрээр нуулаа ч
Гэрэлтэнэ

* * * * * *
Бүгд баярлаж дуусахад
Баглаан дундах цэцэг
Амь тавина

* * * * * * **

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-29 - хайку

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
        
          Нүүдэл

Жингийн араас шогших
Жингэрийн чинэрсэн сүүний өнгөтэй
Тоос талаар нэг

* * ** *


Хээр хонохуй

Одод тойрч нисэлдээд л
Өвс өвөрт бүлээцэн
Шүүдэр надад дурлачихсан


               Говь

Элс шаргихуй
Нарны аялгуу
Хөл өөд урсана


Жич: хамгийн сайн хайку маань ч магад

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-28 - Хайрын тухайд

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

Хил, хууль байхгүй
Миний зүүдний оронд
Чи л байхгүй

     * * * *
Миний сэтгэл шиг
Цагаан хараацай
Үүл хайчлан ниссээр

 * * * * *
Үүлэн бор морь
Үүрээр эмээлтэйгээ
Зуны үдэш богинохон санж

  2010
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-28 - Миний өврийн дэвтрээс

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл


Огт мэдэхгүйгээ
Олж хараагүйгээ
Би бичихгүй
Бусдын илүү сайн мэдэх
Хөх чонын тухай
Худал мэдэмхийрээд яахав
Багынхаа хөдсөн бойтогийг
Үнэрлээд нялхамсдагаа бичдэг
Сэрж мэдэрсэн бүхнээ буулгадаг
Сэтгэл минь нэхдэг болохоор
Би үзэг цаасанд шунадаг
Сэм сэмхэн шүлгээр ангаж
Би зүрхээ онгичдог

2010
Шууд холбоос

. 2010-09-28 -

Бичсэн: Цагаан хараацай
За ингээд блогоо нээчихлээ. Цаг шөнө болсон тул ямар ч байсан блогоо албан ёсоор нээснээ зарлаад унтий даа.  Та бүхний эгнээнд орох гэж  өдөр судар тааруулж нэлээн зүтгэж байж чадлаа. Хууччуул сонсвол ч мушийна даа. Гэхдээ гэрээ босгоод авлаа. Цаашдаа туршлага суугаад  тансаг ордон болгоноо гэж боджийно. Хэн хүн шагайх биш тухлах дуртай тийм яруу тансаг орчин байлгах гэж мөрөөдөөд унтий даа. ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2006-09-10 -

Бичсэн: Хүслийнжигүүр Ангилал: Шүлгүүд

Чи надад байхгүй бол

Надад өөр юу ч байхгүй

 

 

Чамаас бусад бүх юм надад байвч

Чимхий төдий зүйл   биш юм шиг

 

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 13 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн