Энэ бол би

. 2012-05-24 - Мөргөлчдийн мартсан замаар...

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

Өнгөрдөг амралтын өдрүүдээр Манзуширын хийд рүү аялаад ирлээ. Тэндээс түүж ирсэн сэрэл түүврээр:......

Эртний сүмийн балгас
Эмгэнэлд минь тайвшрана.
Элэгдсэн чулуун зам хотойно

* * * * * *
Туурийн хажуудах өвс
Тонгойж мөргөл үйлдэх
Тийм нам гүм

* * * * *
Ганц хар шувуу
Нисэн буухад
Үдэш болсоныг анзаарав...

* * * * *
Ганц саарал өд
Газар хэвтэнэ.
Салхи амилуулах гэж үнсэнэ

2012-05-20


...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-05-23 - 5 7 5 -no

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл

Хайкун хэлбэрийн тухай


Дорнын хайку нь ихэвчлэн 3 мөртэй, эхний мөр нь 5 үетэй, 2 дах мөр нь 7 үетэй, 3 дах мөр нь 5 үетэй байдаг.
Гэвч дорны хайку шүлгийн энэхүү хэлбэрээс татгалзсаар байна. Орчин үеийн хайку нь ихэвчлэн 3 мөртэй бөгөөд эхний ба сүүлийн мөр нь арай богино, дундах мөр нь арай урт байх нь элбэг.
Хайкун бүтцээс илүүтэй түүний хөг айзмыг орчин цагт чухалчлах болжээ.
Хамгийн чухал бүтцийн нэг бол эхний мөрөнд ямар нэгэн дүрслэл, өгүүлэмжийг аваад 2 дах мөрөн өөр дүрслэлтэй харьцуулан жиших явдал юм.
Энэхүү хоёр элемент нь эдгээрийн хоорондох утга авцалдааг төгөлдөржүүлж, ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-05-16 - Эцэг эхчүүдэд зөвлөмж

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Эрүүл мэнд


"Эрүүл хүүхэд" аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн оношлогоо үзлэг бага насны хүүхдүүдэд эрчимтэй явагдаж байгаа билээ.

Үзлэгээр хамгийн түгээмэл тохиолдож байгаа эмгэгүүдээс болж зарим нэг зөвлөгөөг эцэг эхүүдэд заавал өгмөөр санагдав.

Бага насны хүүхдүүдэд шүдний өвчлөл "аймаар их" байнаа. Цэцэрлэгийн зарим нэг ангийн хүүхдүүдийн 3 хан нь л цоо эрүүл гээд боддоо...  Гэхдээ  энэ удаа шүдний өвчлөлийн талаар ярихгүй

Бага насны хөвгүүдийн дунд фемоз гэж анагаахаар хэлэгдэх хүүхдийн тээрхийн арьс чөлөөтэй шамрахгүй, мөн төмсөг хуухнагт буухгүй байх гэсэн эмгэгүүд нэлээд байв. 

Эцэг эхчүүдээ т...

Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-05-16 - haiku

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл


"Хязгаараас цааш" хайкуч залуусын бүлэг маань  facebook дэх хайку бүлэгт дэлхийн хайку сонирхдог орон орны гишүүдтэй идэвхитэйгээр харилцаж байгаа билээ. Манай залуусын нэлээдгүй хайку нь уншигч  гишүүдээс олон "лайк" даруулж байгаа нь 1-т авьяастайнх, 2-т орчуулга сайных юм. Үүнд манай бүлгийн гишүүн Н.Түвшинзаяа маань маш их түшиг тулгуур болж байгаагийнх. Түшкадаа баярлалаа. 

Хайкун гол зарчим 5 7 5-ын тухай орон орны зохиолч, шүүмж бичигч судлаач, яруу найрагч, сонирхогч нарын хэрхэн хэлэлцсэн, тайлбарласан талаар дараагийн бичлэгтээ оруулах болно. Энэ нь бас бус хүмүүсийн сонирхлыг лавтайя...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-26 - Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү
 Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...2012-04-24 10:11:47


























Ертөнцийн чинагш тольдохуй

Хоёр нүд минь багадана

Ерийн энгийн биендээ

Хоригдол мэт захирагдана

Мянган мэлмий тойроход

Санаа зориг ахардана

Махан хэврэг биеэсээ

Салж төвдөхгүй зүрхшээхдээ

Үдэлж амрах аянчин

Үүргэвчээ дэрлээд тухлах шиг

Үлгэр нэгийг зохиож

Үйлийн үртэйгээ зууралдана.

Ахуй богино амьдрал

Автуулж дурлуулах идтэй

Ашиг сонирхлын зөрчил 

Ар урдаас нэхээстэй

Хэв загварт амьдралын

Хуулийг сөрөх хүсэлгүй ч

Хэлбэр төдий үзэгдлүүд

Худал үнэнгүй мэдрэгдэх нь

Саяхан л баясах сэтгэлийг

Салан тусгаарлуулж дөнгөнө

Сайхан муухай бүхэн

Саван дотор нь буцална ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-16 - С......... А.....

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
























Хуйларсан зэрэглээн дээхнээс

Хумсын чинээ үүл хараад

Хөөрхий аянчин уруулаа шилэмдэв. 

------

-----

-----

 

 

 

 

2012-04-16 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-10 - Ичингүйрэл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү
 Ичингүйрэл...2012-04-04 13:38:00
























Өдрүүд:- Өөрийгөө таних завгүй

Өрөөлийг чагнасаар уу? гэж

Өлмийд үйх өвс шиг 

Өнгөрч одохдоо надаас асуулуу?

Хоногууд:- Хором зуурдын тачаалаар

Ховч зүүдэн зөнгөө

Хог шиг гүвсээр үү? гэж

Холдон одохдоо надаас асуулуу?

Өөдөөс минь айсуй тэд

Өчиг нэхнэ үү?

Өнгөрч алсрахдаа

Өрөвдөн шоолно уу?

2012-04-04

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-10 - Халтархануудыг дурсаад...

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон
 Халтархануудыг дурсаад...2012-04-09 20:02:36

 

Хог дээр шидсэн

Хуванцар сав минь

Халтарханд зүсэм талх болж харагдана. 

2012-04-09


өөрсдийгөө ялласан он жилүүдийн сүүдэрт

өөлөгдөж шоодогдсон халтарханууд

өл хоолны төлөө үхэлдсэн ноёдын

өндгөн толгойг ухаарахыг үзэж амжилгүй

өнчинг энхрийлж угтах эрлэгийн дэргэд

өчиглөж тосохоор урьдаж одоцгоосон байнам. 

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-30 - Цангаагаа тайлан...

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
 Цангаагаа тайлан2012-03-30 11:33:57

























Санаа дусална

Сав дүүргэж тосно

Сэтгэл улам цангах...

2012-03-29

 

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-03-20 - Бүсгүйн жам

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

Хацар сэвхтэй бүсгүй

Хэвлийгээ илбэхүй

Хаврын салхи зогтусав аа

Бодролоос:

Ертөнцийн өнгө солигдох нь жам аа.  Амьдралын өнгөнд хамгийн гэгээн тод өнгийг нэмэх олон жаргалуудын нэг нь... Бүсгүйн элгэнд өөрчилж хувирашгүй нэгэн хайр бас нэгэн зүрхний цохилтыг өөр дээрээ мэдрэхэд ивэлдэг нь ямар гайхалтай жам гээч...    


Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Намайг Сүндэрмаа гэдэг. Би царайлаг бяцхан гүнж. Намайг харсан хүн болгон зүрх сэтгэлээсээ инээж мэндэлдэг. Би ийм л азтай охин.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. durvuljin

Найзууд

. Хүслийнжигүүр
. Цагаан хараацай
Хуудас: 2 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн